Төсвийн байнгын хорооны /2025.01.14/-ний өдрийн хуралдаанаар Үндэсний аудитын газраас “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн геологийн судалгааны ажлын хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлантай танилцлаа.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Бум-очир:
Аудитын дүгнэлт сонссон бол зүгээр байлаа. Дараа нь бид танилцах юм байна гэж ойлголоо. Энэ танилцуулгаас харахад үр дүнтэй хэрэгжиж байгаа юм шиг харагдаж байна. Тэгэхдээ мэдээж бодит амьдрал дээрээ юм тийм байдаггүй гэдгийг бид мэдэж байгаа. Энэ дотроос үр дүнгүй ч юм уу магадгүй цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй ч юм уу тийм төслүүд байна уу? тийм байгаа бол тэрийгээ хэл, энийг больё, эсхүл тэрийг үр дүнтэй болгохын тулд цаашид ийм ийм арга хэмжээ авч ажилламаар байна аа гэж та бүхэн маань ажлаа дүгнэж санал дүгнэлт гаргаж байгаа байх. Тэгэхээр тэрийгээ хэлээд өгөөч ээ. Бид нар бол сайн сайхныг зөндөө сонслоо. Нэрнээсээ сонсоход бол бүгдээрээ л дэмжих шаардлагатай гоё төслүүд сонсогдож байна. Тэгтэл яг бодит амьдрал дээрээ үр дүн муутай байдаг. Чанаргүй зээл болчих төслүүд байгаа болов уу гэж бодож байна.Тэгэхээр амжилттай ажиллаж байгаа гэж тайлагнахдаа гол нь биш ээ эцсийн үр дүн нь үнэхээр болохгүй байгаа зүйлүүд байвал тэрийгээ засаж залруулаад Их хуралтайгаа хамтраад ажиллаад явъя аа. Тэгэхээр нэгдүгээрт нь энэ болохгүй байгаа зүйлүүд юу байгаа юм бэ? үүнийгээ цаашид хэрхэн засаж залруулах юм бэ? Их хурлын гишүүд, байнгын хороо яаж дэмжиж хамтарч ажиллах вэ гэдэг дээр нэг тайлбар хэлээд өгөөч ээ. Энэ уул уурхайн бус салбарт гадаадын хөрөнгө оруулалт хэр байдаг юм бэ? Бид нар хөрөнгө оруулалт гэж ярихаар дандаа уул уурхайн салбартаа хөрөнгө оруулах тухай асуудал ярьдаг. Би бол энэ ХАА, МАА салбартаа гаднын хөрөнгө оруулалт татмаар санагдаад байх юм. Дандаа жижиг дунд гээд бараг 30 жил ярьж явлаа. Үнэхээр амжилттай байж чадаж байгаа юу гэвэл жаахан төвөгтэй байх. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалт татах тал дээр гаднын том хөрөнгө оруулагчид сонирхдоггүй юм уу? хөрөнгө оруулалт татах ямар ажлууд хийх боломжтой юм бэ? хийж байгаа юу гэдэг дээр бас нэг хариулт авмаар байна. Экспортыг дэмжих төслийн хүрээнд энэ ямар ямар бүтээгдэхүүнийг дэмжсэн юм бэ яг ямар дэм мжлэлийг үзүүлсэн юм бэ? экспортыг нь дэмжинэ гэхээр яасан юм. Гадаадад гаргах сувгийг нь нээж өгсөн юм уу? худалдан авагчийг нь олж өгсөн юм уу, чухам яг юу хийсэн юм. Энэ экспортыг дэмжих энэ төсөлд хамрагдсан ямар ямар бараа бүтээгдэхүүнүүд байгаа юм бэ гэдгийг тодруулмаар байна.