“Идэр Оюуны Ундраа” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад батламж гардууллаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, физикийн ухааны доктор А.Ундраагийн нэрэмжит “Идэр Оюуны Ундраа” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад Батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
УИХ-ын гишүүн А.Ундраа нь “ИДЭР ОЮУНЫ УНДРАА” тэтгэлгээр дамжуулан байгалийн шинжлэх ухаан, инженер техникийн салбарт суралцагч оюутнуудад бодитой дэмжлэг үзүүлж, тэдний бүтээлч үйл ажиллагааг урамшуулах, цаашлаад шинжлэх ухааны салбарын үнэ цэнийг сурталчлан таниулах замаар тус чиглэлээр сонгон суралцахын ач холбогдлыг таниулах, уриалах зорилгоор 4 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулж байна.
2024 оны хувьд Монгол Улсын Их Сургууль болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн байгалийн ухаан, инженер техникийн салбарын бакалаврын 3, 4 дүгээр түвшний суралцагчдын дунд энэхүү тэтгэлгээ зарлаж 5 оюутан тус бүрт 1.000.000 (Нэг сая төгрөг), 25 оюутанд тус бүр 100.000 (Нэг зуун мянга) төгрөгийн урамшууллыг олголоо.
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, Шинжлэх Ухааны Доктор Х.Цоохүү нарын хүндэт зочид хүрэлцэн ирж, А.Ундраа гишүүнд талархал илэрхийлэн, байгалийн ухаан, инженер техникийн салбарт дурлан ажиллах, судалгааны ажил эрхлэхийн сайхныг дурьдаад, тус салбар бол шинжлэх ухааны суурь юм гэдгийг онцлон, мэндчилгээ дэвшүүллээ.
Холбоотой мэдээ
2025.01.13
2025.01.09
2024.12.12