М.Бадамсүрэн: Уул уурхай явуулж буй орон нутагт суурь АМНАТ-ын 30 хувийг хуваарилах нь зөв жишиг
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ны өдрийн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Уул уурхайн сөрөг нөлөөлөлд өртөж байгаа бүс орон нутагт Амнатийн төлбөрийн 30-аас доошгүй хувь хуваарилах гэдэг энэ үзэл санааг дэмжиж буй Их хурлын гишүүддээ их баярлалаа. Бүс нутгийн иргэд олборлолтын сөрөг нөлөөлөлд заавал өртөнө. Байгаль орчин, сэтгэл зүй талаасаа шороо тоосжилт гээд. Тийм учраас ОУ-д30-аас доошгүй хувийг нь тухайн бүс нутагт хөрөнгийг нь орон нутгийн хөгжлийн санд нь хуваарилдаг ийм тогтолцоотой. Тэгээд Канад, Австралид энэ жишгээр явдаг.Технологийн хувьд бол газар доогуур уусган баяжуулах арга, сайн жишгийг бид нар авлаа гэж хууль санаачлагчид бол тайлбарлаж байгаа. Яг үүнтэй адилхан сайн жишгийг бид нар авах нь зүйтэй. 30%-аас доошгүй хувийгхуваарилах нь зөв. Орон нутгийн иргэдийг төлөөлж байгаагийн хувьд энэ зарчим дээрээ зогсоно.Ирэх 7 хоногийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ дээр холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж, танилцуулахыг ЗГ-т даалгасан ийм тогтоолын төсөл гаргая гэдэг дээр зарчим дээр тогтсон.
Суурь Амнат гээд 5% байгаа, энэ 5%-ийн 30% буюу 1,5% нь суурь Амнатын 1,5%-ийг л орон нутгийн хөгжлийн санд хуваарилах ёстой. Энэ хуваарилах асуудал яригдаж байгаа гэдгийг тайлбарлаж хэлэх нь зүйтэй. Өсөн нэмэгдэх Амнат болон тусгай Амнатын хувьд бол энэ хуулийн үйлчлэл орох уу, үгүй юу гэдэг нь тусдаа асуудал .Жишээлбэл Дорнод аймагт газрын тосны нэг л талбай дээр рояалтитооцдог. 7,5%-аар 21 дүгээр талбай дээр . Эндээс жилд 60 тэрбум төгрөг ороход. үүний 30%-ийг нь буюу 18 тэрбум төгрөг нь тэр сөрөг нөлөөлөлд өртөж байгаа, Дорнод аймгийн Матад Халх гол суманд хуваарилах ёстой хөрөнгө. гэтэл энэ нь 21 аймагт 500, 500 саяар хуваарилагдчихаад байгаа. Тэгэхээр сөрөг нөлөөлөлд өртөөгүй бүс нутаг өртсөн бүс нутаг 2-т яг адилхан хэмжээнийхөрөнгө оруулалт очихоор тэнд байгаа нутгийн иргэдийн хувьд бол үүнийг ерөөсөө дэмжихгүй. Ирэгдийн эсэргүүцлийн гол шалтгаан нь энэ.Бусдаар орон нутагт заавал илүү мөнгө авах гээд байгаа асуудөл биш.
Харин 70%-ийг нь улсын хэмжээндээ хуваарил, 30%-ийг л тухайн орон нутагт нь сөрөг нөлөөлөлд өртөж байгаагийн хувьд байгаль орчныг нөхөн сэргээх, зам харгуй тавих, малчид иргэдийн амьжиргааг дэмжих бэлчээр усанд нь дэмжлэг үзүүлдэг одоо хүүхдүүдийнх нь ирээдүйд нь зориулсан ийм зүйл дээр хуваарилъя гээд энэ олон улсын л одоо жишгийг явж байгаа гэдгийг би бас зориуд энэ дээр бас хэлэх нь зүйтэй байх.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn