П.Сайнзориг: Хувийн уурхай руугаа төмөр зам татдаг асуудлыг хүртэл төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод шингээгээд оруулчихсан
2025.01.07

П.Сайнзориг: Хувийн уурхай руугаа төмөр зам татдаг асуудлыг хүртэл төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод шингээгээд оруулчихсан

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж улс орны эдийн засгийг чөдөрлөсөн нэг бодлого байна. Зарим зүйлүүд нь зөв. Хэрэгжээд явж байна. Зарим зүйл нь огтоос болдоггүй. Сүүлдээ төмөр замын бодлого дээр нь Үндсэн хуулийн цэц хүртэл орж ирдэг. ҮХЦ-д хаа хамаагүй асуудлаар хандаж, шийдвэр гаргуулдаг. Энэ нь нөхцөл байдлыг улам даамжруулж байгаа. Төрөөс Монгол Улсын хөгжлийн бодлогыг төлөвлөдөг хуультай болсон. Үүнд урт хугацааны бодлого нэгтэй байна, дунд хугацааны бодлого нь 10 жил, богино хугацааны бодлогууд байгаа.

Гэтэл төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого нь 2010 онд батлагдсан. Хэрэгжээд дүгнэлт хийх хугацаа нь 2020 онд байсан. Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын цэгүүдээс гадна бусад юмнуудаа тодорхой болгомоор байна.

Хувийн уурхай руугаа төмөр зам татдаг асуудлыг хүртэл төрийн бодлогод шингээгээд оруулчихсан зарим улстөрчид нь.

Өнөөдөр төмөр замаар ОХУ-ын бараа бүтээгдэхүүн хөнгөлөлттэй үнээр гарч байхад бид хойгуур яваад владивостокоор гуравдагч орон руу гарна гэх үлгэрийн юм яриад явж байдаг. Тэгэхээр төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг эргэж харж сайжруулаад Монгол Улсын урт хугацааны бодлоготой уялдуулах ажлыг ойрын хугацаанд хийгээч ээ. Эдгээрийг хийхгүй бол ахиад л эрх ашгууд явна. Хувийн эрх ашгийг цэгцлээд нийтлэг эрх ашгуудыг эдийн засгийн тулгуур салбарт тусгамаар байна.