ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит шагналтнууд тодорлоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2024 оны онцлох албан хаагчдад сайдын нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.
Байгууллагын үйл ажиллагаанд шинэ арга, стандарт нэвтрүүлсэн, улсын хэмжээнд шинэлэг ажил санаачлан зохион байгуулж, хамт олноо манлайлсан албан хаагчдад ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр арга хэмжээг нээж хэлэхдээ, “Улиран одож буй 2024 он бидний хувьд ажил, хөдөлмөр ундарсан, бүтээлч цаг хугацааг хамтдаа үдэж байна. Ирэх ондоо амжилт бүтээлээ бататгаж, угтан тосож буй салбарын бодлогын томоохон ажлуудаа амжилттай хэрэгжүүлж, Монголын ард түмний өмнө хүлээсэн хариуцлагатай ажлаа нэр төртэй, хичээн ажиллаж харуулах хэрэгтэй. Энэ ондоо бид арвин ургац авч, төлөвлөгөөт ажлуудаа амжилттай хэрэгжүүлж чадсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнөө амжилттай эхлүүлсэн бол удахгүй бид “Атрын IV” аянаа эхэлнэ. Тиймээс та бүхэн маань ирэх ондоо хамт олноо манлайлан ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Хамт олондоо шинэ оны мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсье” хэмээв.
ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит шагналаар;
-Инновац, органик бүтээгдэхүүний бодлого, зохицуулалт хариуцсан шинжээч Ч.Долгорсүрэн,
-Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч, ажиллах хүчний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ариунзаяа,
-Газар тариалангийн барилга байгууламж хариуцсан шинжээч Б.Уранчимэг,
-Үйлдвэр технологийн парк, кластерийн сүлжээ хариуцсан ахлах шинжээч Ч.Болдбаатар,
-Хүнсний экспорт, импорт, тарифын зохицуулалт хариуцсан ахлах шинжээч О.Уянга,
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, аж ахуйн асуудал хариуцсан ажилтан Г.Тэгш-Эрдэнэ,
-Хүнсний үйлдвэрийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах шинжээч Б.Амарзаяа,
-Төсвийн гүйцэтгэл, тайлан хөтөлбөр, арга хэмжээ хариуцсан шинжээч Ч.Эрдэнэчимэг,
-Мэдээллийн технологи, дотоод сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Цэгмид,
-Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Бодьсайхан нарыг шагналаа.