Б.Найдалаа: Гашуунсухайтын төмөр замыг цаг алдахгүй холбох ёстой
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан энэ сарын 26-нд боллоо.
Хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэв.
Үүнтэй холбогдуулан УИХ-ны гишүүн Б.Найдалаа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр хэлэхдээ "1956 оны 1 сард анх Замын-Үүд Эрээнийг төмөр замаар холбосон. Үүнээс хойш 70 жил болсон ч Монгол Улс урд хөрштэйгээ төмөр замын ганц л гарцтай хэвээр.
Өргөн нарийн цариг, танк гэж айлгаж тоглосоор улс төрийн зорилготой улсаа хорлож ирсэн нь маш харамсалтай. Одоо болно, энэ Гашуунсухайтын төмөр замыг цаг алдахгүй холбох ёстой, эргэлзэхгүй дэмжинэ.
Экспортын гол түнш буюу эдийн засгийн гол харилцагч оронтойгоо одоо болтол ганцхан төмөр замаар холбогдож байгаа нь үнэхээр харамсалтай явдал. Тэр байтугай төмөр замаа барьчхаад холбож чадахгүй 10 гаруй жил улс төрийн шалтгаанаар элдэв янзын хутган үймүүлэлтээр, санаатай хорлолтод өртөөд, ингээд улсаараа ингээд хохирч байгаад үнэхээр харамсалтай байгаа юм.
Энэ асуудлыг угаасаа улс төрийн зорилгоор унагааж, гацааж, хорлож ирсэн. Ийм болохоор УИХ-аас өөрөөр хэлбэл улс төрчдийнх нь хүрээнд улс төрийн хувьд ийм шийдвэр гаргаад хэлэлцээр хийх эрх чиглэл өгсөн нь зөв өө гэж бодож байна. Тийм болохоор энэ дээр миний хувьд ч болон ХҮН намын хувьд бүрэн дүүрэн энэ хэлцлийг харин аль болох алдаа багатайгаар маш сайн цаг алдахгүй хийх ёстой гэдэг дээр дэмжиж байгаа" хэмээв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn