2024.12.26

С.Ганбаатар: Жамсрангийн Самбуугийн ном, зохиол, бүтээлийг олон нийтийн хүртээл болгох нь зөв

УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдөр “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Түүх намтрыг уншихад үнэхээр гайхалтай бахархмаар хүн.Тэр социализмын бүтээн байгуулалт ид үед МАА дээрээ гол төвлөрч суурилна, бидний тусгаар тогтнол баталгаа бол МАА юм шүү гэдгийг бүүр онцгойлж тэр үед хатуу байр суурьтай байсан. Өнөөдөр ч гэсэн энэ үнэ цэн хэвээрээ байгаа. Түүний гол арга барил бол тэргүүн туршлагыг бусдад нь нэвтрүүлэх гэдэг л ийм л гол арга байсан. Олон сурах бичиг бичсэн, зохиол ном бичсэн.Үүнийг монголчуудын хүртээл дахин болгоно гэж би итгэж их баяртайгаар хүлээж авч байна.

МАА дээр яаж ажиллах тухай ард иргэдэд өгөх сануулга,сургаал байгаа. Малчдад өгөх зөвлөгөө малчин ардын амьдрал ахуй хэв заншлын талаар олон бүтээлүүд бий. Үүнийг монголчуудад, малчдад эргэн сануулах эь зөв. ХАА-н салбарт байгаа МАА-н хамгийн тэргүүн туршлагууд юу вэ гэдэг асуултад салбарын яам одоо хүртэл хариулахгүй байгаа юм. Жамсрангийн Самбуугийн  сургаал бүтээлүүд дээр ард иргэдэд хүргэхэд ямар арга хэмжээ авах вэ.

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn