Ахмад настны цогц тусламж үйлчилгээг хөгжүүлэх нэн шаардлагатай
2023 оны байдлаар манай улсад 388,300 ахмад амьдарч байгаа ба нийт хүн амын 10.1 хувийг эзэлж байна. 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь ахмад настан болохоор тооцоолол гарчээ.
Иймд ахмад настнуудын эрүүл, чанартай насжилтыг дэмжиж, ахмад настны цогц тусламж үйлчилгээг хөгжүүлэх, иргэн ААН, ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх, ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг бий болгох, төрөлжсөн асрамж үйлчилгээг сайжруулах, хувийн асрамжийн газруудыг дэмжих, ахмад настны эрхийг зөрчиж үйлдэгдэж буй эрүүл мэнд, бие, сэтгэл санаа болон эдийн засгийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авах зэрэг нэн чухал ажлыг бодитой, хүртээмжтэй, чанартай хэрэгжүүлэх үүднээс улсын, хувийн болон олон улсын байгууллагын санхүүжилттэй ахмадын асрамжийн төвүүд болон бусад талуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцаж, тулгарч буй асуудал, түүнийг хэрхэн шийдэх талаар ярилцсаар байна.
Өнөөдөр буюу 2024.10.29-ний өдөр “Тереза эх” ахмадын асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.Тус байгууллага нь Монгол улсад 3 салбартай нийт 80 гаруй ахмад, иргэдийг асрах үйл ажиллагаа явуулж байна.Асрах үйлчилгээний эрх зүйн орчин хангалтгүйн улмаас тулгарч буй асуудал болон хүний нөөцийн асуудлаар тухайлан ярилцлаа. Цаашид дэлхийн стандартад нийцсэн асрах хувилбарт үйлчилгээг бий болгох, үүнд асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, тогтвортой, сэтгэл ханамжтай хүний нөөцийг бэлтгэх, салбар хоорондын уялдаа холбоотой үйл ажиллагааг сайжруулах гэх мэт ажилд анхааран ажиллах болно.
Холбоотой мэдээ
2024.10.26
2024.10.24
2024.10.23