Үндэсний орон сууцжуулалтын хороог Ерөнхий сайд ахална
2024.09.25

Үндэсний орон сууцжуулалтын хороог Ерөнхий сайд ахална

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрээр "Засгийн газар 2025 оныг Залуучуудын жил болгож байгаатай холбогдуулан судалгаагаар хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн Үндэсний орон сууцжуулалтын хороог миний бие ахлахаар болов.

Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлал болон боомтын сэргэлтийн асуудлыг төр, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл хамтарч томоохон реформ хийснээр эдийн засаг сүүлийн гурван жилд гурав дахин тэлсэн билээ. Одоо энэ өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд Үндэсний орон сууцжуулалтын асуудлыг нэг салбар биш, салбар дамнасан цогц асуудал хэмээн үзэх болов.

Залуучууд, эрдэмтэн судлаачид хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагууд та бүхнийг идэвхитэй хамтран ажиллаж том реформд нэгдэнэ гэдэгт итгэж байна.

Удахгүй салбарын уулзалтаар дэлгэрэнгүй санал солилцъё" гэлээ.