![Нийслэлд энэ онд 7 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ угсарна](http://uchral.mn/media/news/original/2025/02/06/6bee38a8e102bd5ec16f202e9f286d44.jpg)
2025.02.06
Нийслэлд энэ онд 7 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ угсарна
Геодези, усны барилга байгууламжийн газар 2025 онд 7 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсарна гэдгийг хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэв.
Тодруулбал:
1. БГД-ийн 4-р хороо, Төмөр замын вокзал орчим
2. ХУД-ийн 15-р хороо, Энхтайваны гүүр доор
3. БГД-ийн 5-р хороо, “Алтай” хотхоны 14-р байр орчим
4. Нарны гүүрний урд хэсэг буюу “Алтай” хотхоны автобусны буудал орчим
5. ХУД-ийн 3-р хороо, ТЭЦ 3 буюу ажилчны гудамж
6. “Бөмбөгөр” худалдааны төвийн урд зам
7. Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгат орчимд борооны улирал эхлэхээс өмнө шинээр шугам угсрахаар төлөвлөөд байгаа аж.