УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2024.08.19
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЛБАРТ ТУРК УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь эрт дээр үеэс Монгол, Турк хоёр улс нь түүх, соёлоороо холбогдож ирсэн бөгөөд Монгол, Туркийн дипломат харилцааны 55 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, энэ хугацаанд хоёр улсын худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа улам бүр тэлж байгааг онцоллоо.
Засгийн газар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, том төслүүдийг хэрэгжүүлэх, ард иргэдийн амьдрах орчныг сайжруулах томоохон зорилтуудыг тавьж байгаа.
Тэдгээрийн нэг нь эртний нийслэл Хархорум хотын суурин дээр шинэ хот төлөвлөх, барьж байгуулах ажил юм. Саяхан бид Хархорум хотын шинэ төлөвлөлтийг хийх олон улсын уралдааныг зарлаж, дэлхийн шилдэг төлөвлөгч архитекторууд оролцсон. Удахгүй тэдний бүтээл хот болж байгуулагдах нөр их ажил эхлэхэд та бүхний туршлага оролцоо бидэнд дэмжлэг болох нь дамжиггүй. Мөн Шинэ Зуун мод, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт гэх мэт бусад томоохон төслүүдэд улс орнуудын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал байгаа” гэв.
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, БНТУ-ын Байгаль орчин, тохижилт, уур амьсгалын өөрчлөлтийн яам хоорондын "Барилгын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбарт хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Туркийн барилгын холбоо болон барилгын томоохон компаниуд Монгол Улсад хэрэгжиж байгаа төслүүдэд оролцох сонирхолтой байгааг уламжлав.
Холбоотой
мэдээ
Ж.Батсуурь: Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны мэдээллийг нэг дороос авах б...
2024.12.20
Дотоод орчны агаарын чанар олон өвчний шалтгаан болдог
2024.12.18
Хот байгуулалтын форум зохион байгууллаа
2024.12.12
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
2024
12.21
Н.Батсүмбэрэл: Шинэ Хархорум төсөл нь 2 аймаг, 4 сумын нутаг...
2024
12.20
Ж.Батсуурь: Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцн...
2024
12.20
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхд...
2024
12.18
“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэх...
2024
12.18
Х.Нямбаатар: Арьс шир боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноо...
2024
12.18
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан за...
2024
12.17
Н.Алтаншагай: “Хавдар судлалын үндэсний төв-II” төсөл Ерөнхи...
2024
12.17
Нийслэлийн иргэдийг эрүүл орчинд амьдруулахын тулд 202,626 а...
2024
12.16
Шинэ Хархорум хотыг 500 мянган хүн амтай байхаар төлөвлөж ба...
2024
08.19
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЛБАРТ ТУРК УЛСТАЙ ХАМТЫН...
2024
08.19
Хот байгуулалт, барилга, орон сууцны салбарт Турк Улстай тог...
2024
08.17
Х.Нямбаатар: 170 саяас дээш төгрөгийг иргэдэд газрын нөхөн о...
2024
08.16
Монгол Улсад Азийн бетоны холбооны Х хурал болж байна
2024
08.16
ЦЭВЭРЛЭГЭЭ, АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БА...
2024
08.14
Албан татварыг хэсэгчлэн төлүүлнэ
2024
08.14
Орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, ч...
2024
08.14
М.БАДАМСҮРЭН: БАЯЛАГИЙН ӨГӨӨЖӨӨС БАГШ НАРЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ...
2024
08.13
“СЭЛБЭ ДЭД ТӨВ”-ИЙГ ТҮШИГЛЭСЭН ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БАРИЛ...
2024
08.13
Дүүргийн менежерүүдэд хот нийтийн аж ахуйн цэвэрлэгээнд цаги...