2024.05.03

Б.Баттөмөр: Ахмадууд эдийн засгийн хүчирхийлэлд өртөх ёсгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Маш чухал хууль орж ирж байна үүнийг бид нар хэлэлцэж батлах нь зүйтэй. Бидний сайн сайхны төлөө зүтгэж явсан ахмадууд өнөөдөр хамгийн бага тэтгэвэр авч байгаа дээрээс нь сая илтгэлд гарч байна хүчирхийлэлд маш их өртдөг юм байна ялангуяа эдийн засгийн хүчирхийлэл 40% гэж байна шүү дээ энэ чинь  аймшигтай тоо шүү дээ сая 1 судалгаа гарсан байсан. Манай ахмадуудын бараг 21, 22 орчим хувь нь сэтгэл гутралын эмгэгтэй болсон гэж энд их олон учир шалтгаан байдаг байх л даа. Энд бол тэр ар гэр үр хүүхдүүдийнх нь асуудал гээд янз бүрийн л юмнууд нөлөөлдөг байх нийгмийн халамж үйлчилгээтэй ч холбоотой янз бүрийн зүйлээс болж гутралууд үүсдэг байх гэж бодож байна. Тийм учраас энэ сэтгэл гутралын талаар танай яаман дээр судалгаанууд байна уу? ЭМЯ дээр судалгаанууд байна уу, энд хариулаач. Эмч нар,  дээд сургуулийн багш нар хүнд мэдлэг өгдөг, хүнийг авардаг тэр насан дараа тэтгэвэрт нь хөөгөөд гаргачихдаг ялангуяа эмч нарын хувьд бол насаараа мэс засал хийсэн эмч нар, насаараа оюутнууд хичээл заасан багш нар яг тийм шиг алт шиг цаг дээрээ тэтгэвэрт гаргачхаж байгаа юм л даа энэ их харамсалтай байна. Дэлхийд бол  ахмад улсууд засаглаж байна шүү дээ. Америкийн  Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа энэ 2 хүнийг та нар насыг нь мэдэж байгаа шүү дээ, мэдлэг гэдэг чинь туршлага мэдлэг гэдэг чинь сонголт хийх чадвар гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн их туршлагатай сонголт хийх чадвартай хүмүүс энэ ахмадууд байгаа шүү дээ. Тийм учраас энэ ахмадын  хөгжлийг дэмжих  бол маш чухал бэлэн туршлагууд байна шүү дээ. Тухайлбал  бид нарын маш их очдог Солонгос улс чинь таксины жолооч нар нь тэр чигээрээ ахмад хүмүүс байж байгаа шүү дээ. Европын орнууд чинь энэ харуул хамгаалалтын үүргийг чинь одоо ахмадууд гүйцэтгэж байна шүү дээ. Азийн зарим орнууд энэ гудамж хөдөлгөөний  тэр хүүхдүүдийг гудамж нэвтрүүлэх энэ одоо ажлыг чинь ахмадууд хийж байгаа шүү дээ. Үүнийг зохицуулах ямар бодлого байна вэ? хууль яах вэ орж ирж байна. Яам ямар бодлоготой байна вэ? 

Хоёрдугаарт нь ахмадын хөгжлийн төв гээд Дархан-Уул аймагт бид нар хийсэн энэ бол Монгол Улсад үлгэр жишээ ажиллаж байгаа ахмадууд тэнд ирж чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа эмнэлгийн урд талын үйлчилгээг үзүүлж байгаа үүнийг аймгуудад одоо хиймээр байгаа Азийн хөгжлийн банкны зээлээр тэр хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийг бас Дархан-Уул аймагт нээсэн ажил нь сайн явж байгаа энийг бас ингээд цаашдаа үргэлжлүүлмээр байна. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд дотор чинь ахмадууд их байдаг юм. Тийм учраас энэ чиглэлээр та нар ямар бодлого байна аа. Товч хэлээч

Түүний асуултад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны халамжийн газрын дарга Ундрал,  шинжээч Отгонбилэг нар хариуллаа.