МАЛЧНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛЭЭРЭЙ
2024.03.11

МАЛЧНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛЭЭРЭЙ

Монгол орны эдийн засгийн тулгуур салбар болох мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэгч-МАЛЧДЫН эрх зүйн байдлыг цогцоор нь тодорхойлж, нийгэм эдийн засгийн бүхий л харилцаанд тэдний нөөц боломж, тэгш эрх, хамтын оролцоог хангахын тулд МАЛЧНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ-ийг санаачлан боловсрууллаа.

Хуулийн төсөл батлагдсанаар малчин түмний бүтээмж, хариуцлагаас эхлээд малчин өрхийн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжиж, эрсдэл даах чадавхтай, үр ашигтай, тогтвортой хөгжих боломж бүрдэхээс гадна бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалах, хамгаалахад чиглэгдсэн эрх зүйн орчин бий болох юм.Та бүхэн дараах холбоосоор хуулийн төсөлтэй танилцаж саналаа ирүүлээрэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn