Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэдтэй уулзлаа
2024.02.01

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэдтэй уулзлаа

Эрх баригчид сүүлийн жилүүдэд авилгатай тэмцэх аян дайныг эхлүүлэн пиардаж буй ч амьдрал дээр авилга буурахгүй байгааг, авилгачинтай л тэмцэж буйгаас биш авилгыг устгах тогтолцооны өөрчлөлт хийхгүй байгааг иргэд хэлж байна.

Эл өдөр олон улсын байгууллагаас гаргасан авилгалын төсөөллийн индексээр Монголын авилгалын индекс дахин уруудаж түүхэн доод түвшиндээ хүрсэн нь үүнийг батлах.

Дүр эсгэсэн тэмцлээр биш авилгалыг тогтолцоогоор нь устгах шийдэл бидэнд хэрэгтэй. Энэ шийдэл бол цомхон төр, хэмнэлттэй төсөв гэж АН-ын бүлэг үздэг. Ийм учраас бид ТӨХК-ийг цэгцлэх, төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах, байгалийн баялагийн орлогыг хяналттай зарцуулах ҮБС-ийн тухай зэрэг олон ч хууль, тогтоолын төслийг өргөн барин бөгөөд зарим нь хэлэлцүүлгийн шатанд яваа билээ.