Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Баруун бүсийн чуулган боллоо
2023.09.26

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Баруун бүсийн чуулган боллоо

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Баруун бүсийн чуулган 9-р сарын 23,24 өдрүүдэд Ховд аймагт боллоо.

Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн 300 орчим төлөөлөгчид чуулж туршлага солилцож, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, сургалтад хамрагдан мэдлэг чадвараа сайжруулсан сайхан арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээг гардан зохион байгуулсан Ховд аймгийн засаг дарга Э. Болормаа болон СДМЭХ-ны салбар холбооны хамт олондоо төв холбооны зүгээс баярласан талархснаа илэрхийлье.

Хуран цугласан баруун 5 аймгийн 300 гаруй эмэгтэйчүүд болон холбооны гишүүд, дэмжигчиддээ баяр хүргэж амжилт хүсье.