Биеийн тамирын арга зүйчдийн нэгдсэн сургалт боллоо
2023.09.22

Биеийн тамирын арга зүйчдийн нэгдсэн сургалт боллоо

Биеийн тамирын арга зүйчдийн нэгдсэн сургалт 2023 оны 9 сарын 20-21 ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Уг сургалтад аймаг, нийслэл дүүргийн Засаг даргын тамгын газрын спорт хариуцсан мэргэжилтэн, Биеийн тамир спортын газар, хороодын дарга, арга зүйч, Эрүүл мэндийн газар, төвүүдийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн арга зүйч, мэргэжилтнүүд, сумдын арга зүйчид нийт 200 гаруй хүн оролцож байна.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнэ сургалтад оролцож, нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн төрөөс барирмталж буй бодлого, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, арга зүйч нарт амжилт хүслээ. 

9 сарын 21- ны өдөр дадлага ажлыг Чингэлтэй дүүргийн БТСХ- ны спорт цогцолборт зохион байгуулагдах ба энэ үеэр биеийн тамирын арга зүйчдийн "Мэргэжлийн ур чадварын уралдаан” зохион байгуулагдана. Уг арга хэмжээгээр бие бялдрын сорил авах, түвшнийг тодорхойлж, зөвлөмжийг багийн ахлагч танилцуулах даалгаврыг гүйцэтгэнэ.