Пара спортын холбоодын төлөөлөлтэй уулзлаа
2023.09.10

Пара спортын холбоодын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын сайд, ОНБТСҮХорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ы дарга О.Баттулга нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт холбоодын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй пара спортын 22 холбоодын төлөөлөл иржээ. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын төлөөллүүд тэдэнд тулгамдаж буй гурван асуудлын тухай хэлэлцэв.

Үүнд:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спортын үйл ажиллагаа явуулах ТББ, спорт хороо, хэлтэстэй болох.
  2. “Ханжоу 2022” Азийн наадмын паралимпийн наадмын зардлын асуудал.
  3. “Пара Спортын Ордон” байгуулах зэрэг асуудлуудыг дэвшүүлсэн юм.

“Ханжоу 2022” Азийн наадмын зардлыг БТСУХ-ноос шийдвэрлэж өгөхөө мэдэгдэж бусад асуудлуудад хэрхэн шийдэл гаргах, туслалцаа үзүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөв.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:

  • ХБИ-ийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Д.Баатаржав
  • Пара жүдо бөхийн холбооны төлөөлөл Д.Ганбат
  • Пара бадминтоны холбооны дасгалжуулагч С.Чинцогт
  • Пара волейболын холбооны нарийн бичгийн дарга М.Март
  • Тэргэнцэртэй бүжгийн спортын холбооны тэргүүн Р.Энхчулуун нар байв.