Иргэд орон нутагт тулгарч буй асуудлаар саналаа хэллээ
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тойрогтоо ажиллаж байгаа. Өгийнуур сумын иргэдтэй хийсэн уулзалтад сумын төвийн иргэд болон төрийн албан хаагчид өргөнөөр оролцлоо. Уулзалтад иргэдийн зүгээс УИХ-аас тогтоол гарч Орхоны хөндийд шинэ хот байгуулах болсонтой холбогдуулан улсын тусгай хэрэгцээнд авах газрын талаар тодруулга авч, малчдыг шилжүүлэн суулгах эсэх, нөхөн олговор олгох зэрэг асуудлаар тайлбар авлаа.
Мөн сумын цэцэрлэг болон соёлын төвийн байрны хүндрэлийг танилцуулж, шуурхай шийдвэрлэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, сонгон шалгаруулалт хийгдэж байгаад анхаарах, малын гаралтай түүхий эдийн борлуулалт муу зэрэг асуудлаар саналаа хэллээ.
Цаашлаад орон нутгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлууд болох ахмадыг эрт илрүүлэгт чирэгдэлгүйгээр хамруулах, сургуулийн тоног төхөөрөмж, нуур орчмын газар олголт, орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, сумын халуун усны үйл ажиллагаа зэрэг асуудлыг хөндөж, холбогдох удирдлагуудыг анхаарч ажиллах шаардлагатайг илэрхийлж байлаа.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.18
2024.12.11