Чехэд ажиллаж буй монголчууд төлсөн НДШ-ээ эх орондоо тооцуулж тэтгэврээ тогтоолгоно
2025.03.12

Чехэд ажиллаж буй монголчууд төлсөн НДШ-ээ эх орондоо тооцуулж тэтгэврээ тогтоолгоно

Чех Улсад манай улсын 14 мянган иргэн албан ёсоор аж төрж, ажил хөдөлмөр эрхэлдэг. Манай улстай нийгмийн хамгааллын гэрээ хэлэлцээр хийгдсэн цөөн орны нэг нь Чех улс. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр талууд олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаагийн нэг бодит жишээ нь тус улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэд тус улсад төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ эх орондоо тооцуулж тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон явдал байлаа.

Аж үйлдвэр, хүнсний салбарт арвин туршлагатай Чех улсын өндөр технологийг Монголд улсад нутагшуулбал хоёр улсын Засгийн газар хамтран дундын хөрөнгө оруулалтын сан байгуулж жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих боломжууд байгаа талаар шинэ шинэ гэрээ хэлцлүүдийг байгуулж байна.