Төрийн хэмнэлт, бүтээмжийг хувийн хэвшлийн сайн туршлагаар нэмэгдүүлнэ
2025.03.26

Төрийн хэмнэлт, бүтээмжийг хувийн хэвшлийн сайн туршлагаар нэмэгдүүлнэ

Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн анхдугаар хурал боллоо.
Зөвлөл нь төрийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлж, төсвийн хэмнэлт хийх стратегийг боловсруулан, хувийн хэвшлийн сайн туршлагыг нэвтрүүлж, хамтран ажиллах гол зорилготой.

Тухайлбал

  • Төрийн албыг цомхон, чадварлаг болгож, төсвийн хэмнэлтийг бодитой хэрэгжүүлнэ.
  • Салбар бүрд давхардсан чиг үүргийг арилгана.
  • Хувийн хэвшил, мэргэжлийн экспертүүдийн оролцоотойгоор төрийн албаны реформыг хэрэгжүүлнэ.
  • Хүнд суртлыг бууруулж хувийн хэвшилд ээлтэй орчныг бүрдүүлнэ.
  • Цаасны 20 тэрбумын хэрэглээг багасгахаас эхлээд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.
  • Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлж, хувийн хэвшлийн оролцоог хангуулах юм.

Хэмнэлт, бүтээмжийн зөвлөл 30 гишүүнтэй бөгөөд, ихэнх нь хувийн хэвшлийн удирдлагууд багтаж байна. Бид 14 хоног тутам хуралдаж, гарсан шийдвэрийг Засгийн газарт танилцуулж холбогдох арга хэмжээг авч ажиллана.