ШУТИС-ийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангиудын сурагчид ITpark-д хичээллэж эхэллээ
2023.09.01

ШУТИС-ийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангиудын сурагчид ITpark-д хичээллэж эхэллээ

Манай яам ирээдүйн шилдэг инженерүүдийг бэлтгэх зорилгоор ШУТИС-тай хамтран МТҮП-ын дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай хоёр ангийг өнөөдөр нээж байна.

Технологийн үсрэнгүй хөгжлийн эринд технологийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай. МУ-ын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 39 мянган инженер шаардлагатай бөгөөд хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх шилдэг залуусыг бэлтгэхэд ЦХХХЯ онцгой анхаарч байна. Энэхүү ангид элссэн 50 сурагч

  • Их сургуульд элсэхдээ бакалаврын түвшинд 15 кредит тооцон суралцах боломжтой.
  • Заавал 4 жил сурахгүй богино хугацаанд суралцаад төгсөх боломжтой.
  • Мэргэжлийн сертификат болно
  • Дадлага хийх орчин, ажлын байраар хангах юм.