Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05

Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.

Уг хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа.