СХД-ийн эрүүл мэндийн салбарын дэргэд хоёр дахь цэцэрлэг үүдээ нээлээ
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн ажилчдын хүүхдүүдийн 148 дугаар цэцэрлэгийн салбар “Бяцхан доктор” бүлэг албан ёсоор нээлтээ хийлээ.
Тус цэцэрлэгийг байгуулахад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын дэмжлэгтэйгээр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг хамтран тохижилт, засвар шинэчлэлтийн ажлыг хийсэн.
Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын дэргэд байгуулагдаж буй ажилчдын хүүхдэд зориулсан хоёр дахь цэцэрлэг гэдгээрээ онцлог юм.
"Бяцхан доктор" цэцэрлэг нь 50-60 хүүхдийн багтаамжтай бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 оны есдүгээр сард барилгын ажлыг эхлүүлж байсан бол ийнхүү бяцхан сурагчдаа хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 490 гаруй ажилтантай бөгөөд 70 гаруй хувийг залуу боловсон хүчнүүд эзэлдэг.
Тиймээс цэцэрлэг ашиглалтад орсноор тус эмнэлгийн ажилтан, албан хаагчдын нийгмийн нэг чухал асуудлыг шийдвэрлэх боломж бүрдсэн юм. Мөн тус цэцэрлэг ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн тоо нэгээр нэмэгдэж 65 дахь цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06