2022.12.16

Н.Учрал: Хуулийн төсөлд нийтийн мэдээллийн нэгдсэн системтэй холбох гэж оруулах хэрэгтэй

УИХ-ын /2022,12,16/-ны өдрийн ээлжит чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Б.Пүрэвдорж гишүүний ажлын хэсгийн гаргаж байгаа санаа нь зөв. Арга бол санаагаа мэдээж зөвтгөхгүй л дээ. Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Нийтийн мэдээллийн хууль байгаа шүү дээ. Дэд бүтэц нь тодорхой хуульчлагдчихсан. Гэтэл өнөөдөр мэдээлэл технологийн шинэчлэл, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад гэж томьёолж болохгүй.

Үндсэн систем, дэмжих систем гэдгийг томьёолсон. Аюулгүй байдлыг хангах байгууллага нь энэ хуулиар тодорхой байгаа. Байгууллага болгон өөр өөрсдөө мэдээллийн технологийн шинэчлэл хийгээд, аюулгүй байдлаа хангаад явна гэдэг нь тийм ч зохимжтой биш. Өнгөрсөн хугацаанд замбараагүй явж ирсэн төсөл хөтөлбөрүүдийг хооронд нь уях гэж зүдэрч байгаа шүү дээ. Томьёоллыг нь өөрчилж өгөхгүй бол ойлгомжгүй байна.