2022.10.17
Дархан уул аймгийн түүхт 61 жилийн ой тохиож байна
Дархан-Уул аймаг байгуулагдсан ойн өдөр өнөөдөр тохиож байна. Баярын хурлын үеэр Засаг дарга авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа ард түмэндээ тайлагналаа.
Дархан хотын дээд шагнал “ХҮНДЭТ ИРГЭН” цол тэмдгээр Монгол Улсын гавьяат багш Дэмбэрэлийн Амгалан шагнуулж, аймгийн хүндэт дэвтэрт Дагвын Нацагдоржийг бичиж, оюун ухаан, хүч хөдөлмөрөө төрдөө үнэлүүлсэн иргэдэд төрийн дээд одон медалийг гардуулж өглөө.
Хөгжил цэцэглэлтийн төв бүтээн байгуулалтын үлгэр жишээ болж, соёл, өнгө төрхийг цогцлоон бүтээсэн эрхэм хүндэт азай буурлууд, төрөлх Дархан хотынхоо түүхийг бүтээлцэж яваа идэр үе, хүүхэд залуусдаа түүхт 61 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn