СХД-ийн 9 дүгээр хорооны “Эко-ногоон” цэцэрлэг хүүхдүүдийнхээ тарьсан шинэ ургацаа хурааж авахад бэлэн болжээ
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилийн ажлууд шат, шатандаа хэрэгжиж хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ.
Тэдгээрийн нэг бол 9-р хорооны 163 дугаар цэцэрлэг юм. Тус цэцэрлэг нь Нийслэлийн тэргүүний цэцэрлэг. Гадна орчноо орчин үеийн стандартад нийцсэн байдлаар тохижуулж эко-ногоон орчныг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг.
Цэцэрлэгийн талбайд хүүхдүүдэд зориулсан хүлэмж, нарийн ногоо үрслүүлэх талбар зэргийг шийдэж эрүүл, аюулгүй хүнсний ногоог багш, сурагчид хамтран тарьж жил бүрийн намар ургацаа хураадаг.
Доорх зурган дээр харагдах хүнсний ногоо, цэцэгнүүд нь 163 дугаар цэцэрлэгийн багачуудын өнгөрсөн 5,6 дугаар сард тарьсан суулгацууд боловсорсон нь энэ юм. Шинэ хичээлийн жил эхэлж хүүхдүүд шинэ ургацаа баяртайгаар хурааж авахад ийнхүү бэлэн болжээ.
Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны 163 дугаар цэцэрлэгийн гадна талбайн энэхүү тохижилт 2021 оны есдүгээр сард бүрэн дууссан. Ингэснээр стандартад нийцсэн тоглоомын талбай, биеийн тамирын талбай, туршилт танин мэдэхүйн талбай, WPC хавтангаар сандал, тайз, зэргийг хийж гүйцэтгэсэн. Мөн эко ногоон орчин бүрдүүлж зам талбайг засварлаж шинэчилсэн юм.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06