2022.08.23
"Дугуйн шигшээ багийг сэргээх чиглэлд дэмжих боломжтой"
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр Монголын дугуйн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, холбоог төлөөлж УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран нар оролцож, дугуйн шигшээ багийг байгуулах асуудлаар санал солилцов. Д.Жаргалсайхан даргын зүгээс ирэх оны төсөвтэй уялдуулан дугуйн шигшээ багийг сэргээх чиглэлд дэмжих боломжтой гэв. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд дугуйн спорт нь 2004 он хүртэл багтаж байсан төрөл бөгөөд өдгөө Ази тивдээ чансаагаар хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа юм.
Мөн “Парис-2024” зуны олимпын наадамд эрх авч оролцох боломж ойрхон байгааг холбооны удирдлагууд хэлж байна. Эцэст нь дугуйн спорт монголд нийтийн биеийн тамирын чиглэлд хурдацтай хөгжиж, европын зарим улсуудтай хамтын ажиллагаагаа идэвхижүүлж байгааг тэмдэглэв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn