Донорын тухай хуулийг хэлэлцлээ
2022.06.09

Донорын тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Донорын тухай хуулийг хэлэлцсэн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтийг УИХ-ын Б.Бейсен УИХ-ын чуулганы хуралдаанд танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг татаж авсанаа мэдэгдсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn