2022.05.12

Ц.Даваасүрэн: Магадгүй IPO гаргахгүй гэсэн банкнуудын лобби орсон байхыг үгүйсгэхгүй

УИХ-ын чуулганы /2022,05,12/-ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

Энэ хуулийн төслийг дэмжихгүй. Нэгдүгээрт алсаа бодоогүй, ийм зүйлийг УИХ-д яах гэж оруулж ирсэн бэ. УИХ энэ дээр анхааралтай ажиллахгүй яасан юм бэ гэсэн шүүмжлэл дагуулна. Мөн оруулж ирж байгаа санал, итгэл үнэмшил төрүүлэхгүй байна. Гишүүдийн саналтай нэг байна. Магадгүй IPO гаргахгүй гэсэн банкнуудын лобби орсон байхыг үгүйсгэхгүй. Их хурлын зүгээс бид анхааралтай ажиллаж, эргэж буцахгүй шийдвэр гаргах ёстой. Банк авсан нөхдүүд бизнес хийдэг, хувьчлалд оролцдог, ингэж болохгүй. Үүнийг хязгаарлах ёстой.

Банкны үйл ажиллагаа сул байна. Үүнээс болж койны асуудал яригдаж байна, бага хугацаанд их ашигтай гаргана гэсэн мэдээлэл явдаг. Энэ асуудалд СЗХ хэрхэн ажиллаж байна. Сарын дотор 2 дахин үржүүлдэг бизнес дэлхийд байхгүй, үүнийг иргэд ойлгохгүй байна. Ийм үхлийн тойрогт оржээ. Иргэд луйвардуулж байна. Бүх юм дууссаны дараа иргэд цагдаа, хяналтынхан юу хийж байсан юм бэ гэнэ.

Түүний асуултад Монголбанк, СЗХ-ны төлөөллүүд хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn