2022.05.02
Уур амьсгалын ногоон сангийн Удирдах зөвлөлийн хурлыг монголд зохион байгуулна
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Уур амьсгалын ногоон сан Green Climate Fund Гүйцэтгэх захирал Yannick Glemarec болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.
Тэрээр Уур амьсгалын ногоон сангийн Удирдах зөвлөлийн хурлыг энэ оны аравдугаар сард Монгол Улсад хийхийг урилаа.
Уур амьсгалын ногоон сангаас өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 20 орчим төсөл хэрэгжиж, 400 орчим сая долларын санхүүжилт хийгджээ. Монгол Улс нь төсөл хэрэгжилт дээр жишиг улс гэдгийг дурдаж байлаа. Тиймээс энэ оны аравдугаар сард Монгол Улсад ирж, хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа төслүүдтэй танилцахын дээр урьд нь хэрэгжсэн төслүүдийг газар дээр нь очиж үзэхийг урьсан байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn