Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Анзаар” сарын аян эхэллээ
2022.04.06

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Анзаар” сарын аян эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Анзаар” сарын аяныг өнөөдөр /2022.04.06/ зарлалаа.

Энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, СХД-ийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Хуягбаатар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг, СХД-ийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр, ЦЕГ-ын ХТТГ-ын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Зоригтбаатар болон ИТХ, ЗДТГ-ын хэлтэс, албаны удирдлагууд, хороодын Засаг дарга нар оролцлоо.

Тус аяны хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд таслан зогсоох, сөрөг үр дагаврыг таниулан нөлөөллийн аргаар эрсдэлээс сэргийлэх олон ажлыг зохион байгуулах юм.