СӨБ-ын тэгш хамруулах сургалтад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 63 хувь нь хамрагдаж байна
2022.04.06

СӨБ-ын тэгш хамруулах сургалтад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 63 хувь нь хамрагдаж байна

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэж заасны хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны Ажлын хэсэг хуралдаж байна.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Сургуулийн өмнөх боловсролын тэгш хамруулах сургалтад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 63 хувь нь хамрагдаж байна. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах хувь 59-63 хувь болж бага багаар нэмэгдэж байгаа ч бүх хүүхдээ хамруулахад нөөц боломж хүрэхгүй байна гэдгээ илэрхийлсэн юм.