H1N1 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалт боллоо
2009.10.07

H1N1 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалт боллоо

Томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар МХЕГ-аас шат дараатай арга хэмжээ авч хилийн боомтуудын хяналтыг чангатган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Шаардлагатай хамгаалах хувцас хэрэгсэл, багж тоног төхөөрөмж, ЭМ сайдын 216 дугаар тушаалаар зайнаас халуун хэмжигч тоног төхөөрөмжийг Буянт-Ухаа дахь ХМХА-нд суурилуулж, нийт 85,793,440₮-ийн тоног төхөөрөмжөөр хилийн боомтуудыг хангаад байна.

Мөн “Томуугийн цар тахлын үед хилийн боомтод авч хэрэгжүүлэх халдвар эсэргүүцэх арга хэмжээг хэрхэн авах”, “Сэжиг илэрсэн үед хилийн боомтуудад авах арга хэмжээ” гэсэн сэдвүүдээр семинар, үзүүлэх сургалтуудыг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулсан байна.

Үзүүлэх сургалтанд ХХЕГ-ын харъяа шалган нэвтрүүлэх алба, Гаалийн газар, Аюулгүй байдлын алба болон ОБЕГ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд, Замын-Үүд, Сүхбаатар ХМХА-ны улсын байцаагчид зэрэг мэргэжлийн байгууллагын 100 гаруй төлөөлөгчид оролцжээ.

Сургалтыг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд байрлах Буянт-Ухаа боомтод болсон бөгөөд оролцогчид шинэ мэдээллээр хангагдсанаас гадна, бэлэн байдалд үнэлэлт дүгнэлт хийн, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрахад ахиц гарсанаараа онцлогтой болсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.