Орхон аймгийн улсын аваргууд тодорлоо
2022.01.27

Орхон аймгийн улсын аваргууд тодорлоо

Засгийн газрын шийдвэрээр:

“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-ООР Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК

“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-ААР Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Ж.Cувдаа, Орхон аймгийн Жаргалант сумын “Хангарьд ажнай” ХХК-ийн механикжуулагч Ч.Бямбацогт

"УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР Орхон аймгийн Баян-Өндөр сумын малчин А.Алтанхуяг нар тус тус шалгарлаа.

УИХ-ын гишүүн Д.Батлут мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд тогтвортой ажиллаж, амжилт бүтээл гаргаж бусдадаа үлгэрлэн, манлайлж байгаа малчид, тариаланчиддаа баяр хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn