2022.01.26

Цагаан дэлийн орчмоор боомт нээхийг иргэд эсэргүүцэж байна

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэлийн орчмоор боомт нээхийг эсргүүцэж нутгийн иргэд хэвлэлийн бага хурал хийж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай уулзсан байна.

Орон нутгийн иргэд уг боомтыг нээснээр нутгийн онгон дагшин байгаль сүйдэхээс гадна дэлхийд ховор ан амьтан, ховор ургамал устаж хоёр бөхт тэмээний бэлчээр хумигдаж уламжлалт мал, малчин хоёр устах аюул ирнэ гэж үзэж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn