2022.01.18

С.Чинзориг: Зарим зүйл заалт аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахаар байна

УИХ-ын ээлжит /2022,01,18/-ны өдрийн чуулганаар  Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Б.Энхбаяр гишүүн хүний эрх ярьж, дээдэлдэг. хуулийн төслөөс харахад зарим зүйл заалт хүний эрхтэй холбоотой зүйл дээр гишүүн өөртэйгөө зөрчилдсөн зүйл байна. иЭд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм байна. Дуусаагүй барилгыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэхгүй байх. Бусад зориулалтаар гэж өөрчлөх гэж орж ирж байна. Энэ тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй юу?

Ялангуяа Ковидын үед нэмэр болохгүй бол гай болохгүй байя аа гэсэн зарчим үйлчилж байгаа. Дунд, жижиг барилгын компани үйл ажиллагааг боохгүй юу? Төрийн мэдлийн газарт барьсан нийтийн зориулалттай барилгын газрыг хязгаартай эзэмших, дундын өмчийн эрхтэй байх. Энэ ямар үр дүнд хүрэх вэ? Захиран зарцуулах эрх байхгүй, билэгдлийн шинжтэй болж магадгүй. Цаашдаа Барилгын тухай болон Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах уу?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn