2022.01.14

С.Одонтуяа: Нийгмийн гэрэл гэгээтэй зүйлийг нэвтрүүлэгтээ түлхүү тусгаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.14\ нэгдсэн хуралдаанаар  “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

Олон нийтийн радио, телевизийн зорилгыг сайн ойлгох хэрэгтэй. арилжааны телевизээс маш их ялгаатай. Арилжааны телевиз реклам, сурталчилгаа түлхүү явуулах хэрэгтэй болдог. Харин ОНРТ төрийн бодлогыг зав таниулах хэрэгтэй. Нийгмийн гэрэл гэгээтэй зүйлийг түлхүү хүргэх хэрэгтэй. Миний хувьд Солонгос, Хятад улсад явж байхад ОНТВ-р байгалийн сайхныг харуулсан маш сайхан нэвтрүүлгүүд гаргаж байсан. Манай ОНРТ эх орныхоо сайн сайхан зүйлийг дэлхийд таниулан, сурталчлах ёстой.Хүүхдүүд телевизийн нэвтрүүлгээс бахархал төрдөг, сайн хүн болохыг тэмүүлдэг, эх орноороо бахархах бахархал төрүүлэх контент бэлтгэж, иргэддээ үзүүлэх хэрэгтэй. Иймд контентдоо анхаарлаа хандуулаарай.

Телевиз үзэлтийн судалгаа байна. Эрүүл мэнд болон хүүхдийн контент хангалтгүй байна. Манай улс хавдраар тэргүүлж байна, сахартай иргэд олон байна. Хар тамхи асуудал дагуулж байна. Иймд контентоор монгол гэр бүлүүдийн бат бөх байдал, ирээдүй та бүхний контентоос их шалтгаална.Залуучуудыг ажил, хөдөлмөрт дурлуулах хэрэгтэй. Хятадын контентыг харж байхад бүтээмжийг нэмэгдүүлэх технологийн шийдэл харуулсан бүтээгдэхүүн маш их гарч байна. "Netflix"дээр маш их кино гардаг. Тэр дундаа Солонгос кино. Надад нэг Солонгос хүн манай улс кино нь дээрээ Солонгос хоолыг амтархан идэж байгаа хэсэг заавал оруулах ёстой гэсэн төрийн бодлого байдаг гэж ярьж байсан. Үүн шиг чухал санаа, оноог МҮРТ контентод тусгаж ажиллаарай. 

Түүний асуултад “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдохоор нэр дэвшиж буй гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn