МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа ҮҮТ-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа
2022.01.11

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа ҮҮТ-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа, МҮЭ-ийн холбооны өмчийн үйлдвэр үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо.

Уулзалтын эхэнд ҮҮТ-ийн захирал Н.Энхманлай ҮҮТ-ийн үйл ажиллагааны товч тайланг танилцуулав. Тэрээр ҮҮТ-ийн Альфа зочид буудал, Хөдөлмөр сургалт, судалгааны төв, Angel зочид буудал, Сонгино амралт, сувиллын ашиг орлого, ашиглалтын зардал, өр төлбөр, засвар үйлчилгээний талаарх цогц мэдээллийг өгөв.

Үргэлжлүүлэн МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа, ҮҮТ-ийн захирал Н.Энхманлай, МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга Б.Энхжаргал, МҮЭ-ийн холбооны СААГ-ын дарга Э.Баатарцогт, МҮЭ-ийн холбооны Ерөнхий нягтлан Н.Мөнхтуул, мэргэжилтэн Г.Наранжаргал, А.Жаргалсайхан, Сонгино амралт, сувиллын ерөнхий менежер Ч.Сугардорж нар Альфа болон Angel зочид буудал, Сонгино амралт, сувилал, дээд Сонгино, Ногоон зоорь зэрэг газруудад биеэр очиж бодит нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, засаж сайжруулах ажлын талаар санал солилцов.

Харин маргааш МҮЭ-ийн холбооны харьяа Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, МҮЭСТО, Шар хадны агуулах зэрэг газруудын бодит нөхцөл байдал үйл ажиллагаатай танилцах юм.