Шизүока мужийн Фүжи хотын ФүжиРакүжүэн хэмээх ахмадын асаргааны газрын үйл ажиллагаатай танилцлаа.
2025.02.20

Шизүока мужийн Фүжи хотын ФүжиРакүжүэн хэмээх ахмадын асаргааны газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ асаргааны газарт одоогоор 65н ахмад асруулж байгаа бөгөөд зохион байгуулалтыг маш зөв хийсэн ажээ. 65 ахмад нэг дор биш 10:10 аараа нэг нэг бүлэг болон хуваагдаад амьдрах өрөө болон хамтын харилцааг бий болгож чөлөөт цагаа өнгөрөөх нэг том заалтай. Бас 10 хүний дунд 1 усанд ордог газартай бөгөөд энэ хэсэгтээ 10 хувийн өрөөний зохион байгуулалттайгаар 6 том хэсэгтэй юм байна.

Энд амьдрахад 3~5 гэсэн ахмадын асаргааны үнэлгээтэй настангууд ирдэг байна. Хөдөлмөрийн насан дээрээ өндөр НДШ төлдөг байсан ахмадууд Асаргааны Даатгалаас 90% өөрөөсөө 10% төлдөг бол бага НДШ төлдөг байсан бол 70% даатгал авч өөрөөсөө 30% төлбөр төлдөг байна.

Монголд асаргааны ажилтан шалгаруулах уулзалтын үеэр шалгарсан 1 хүн энд ахмадын асаргааны ажил хийж Япон хэлний мэдлэг, асаргаа халамжийн практик туршлагатай болж байгаа нь ирээдүйд Монголд ийм ахмадын асаргааны газар нээгдвэл мэдлэг туршлагатай зөвлөх мэргэжилтэн болох боломжтой юм.