2021.12.03
Ж.Бат-Эрдэнэ: Хөдөө аж ахуйн биржтэй холбоотой маш их санал гомдол ирж байгаа
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан "Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж буй.
Тэрбээр "Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, байгууллагуудаас Хөдөө аж ахуйн биржтэй холбоотой маш их санал гомдол ирж байгаа. Хөдөө аж ахуйн бирж нь бодит байдал дээр экспортын барааны гарал үүслийн тодорхойлолт олгодог л байгууллага болчихсон байна. Нэг ёсондоо ямар нэгэн арилжаа наймаа хийлгүйгээр алгын чинээ цаас аж ахуйн нэгжүүдэд худалддаг газар болон хувирчээ.
Тиймээс энэ хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулж Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлд бэлтгэн нийлүүлэх зөв тогтолцоог бий болгох, практикт нийцсэн үнэ цэнийн сүлжээг хөгжүүлж, эдийн засгийн чадамж, үр өгөөжийг сайжруулах цогц ажил болгох ёстой" гэв.
Жижиг дунд үйлдвэрлэл
2021
11.23
Газар тариалан
2021
11.24