2021.11.24

Х.Болорчулуун: Олон улсын мэдээлэл солилцох төвийг төрийн захиргааны байгууллага гэж ойлгож болох уу?

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан боллоо. Хурлаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Хуулийн төсөлд Нагояагийн протоколын үндэсний зохицуулагчийн үүргийг гүйцэтгэх олон улсын мэдээллийн төвтэй харилцах нэгжтэй байна гэж заажээ. Үүнийг төрийн захиргааны төв байгууллага гэж ойлгож болох уу?

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.