2021.11.10

Б.Баярсайхан: Манай улсын салбар бүр ёс зүйн доройтолд орсон

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

Энэ хуулийг дэмжиж байгаа. Бид хөгжлийн сүүлийн 30 жилээ дүгнэхэд ёс зүй гэдэг асуудал салбар бүрт доройтсон. Ард түмний чин хүсэл ёс зүйтэй нийгмийг байгуулж өгөөч гэж хүсэж, нэгдэж байна. Манай улсын хөгжил ёс зүй дээр очоод гацсан, аль ч салбарт. Үүнийг УИХ-ын өөрсдөөсөө эхлээд ёс зүйн дүрэм хуулиа батлаад, цаашлаад гишүүдийн ярьж байгаар төрийн албаны үйлчилгээ, төрийн албан хаагчид ёс зүйн дүрмээ батлаад явбал нийгэмд төрдөө итгэж, биднийг дагаж, нийгэм илааршина.

Төсвийн хуулийг итгэмжтэйгээр зарцуулахад Ёс зүйн байнгын хороо,Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар,Үндэсний аудитын газруудыг харьяалдгийн хувьд УИХ-аас Ёс зүйн хороотой хамтарч томоохон ажил хийх хэрэгтэй. Б.Бат-Эрдэнэ гишүүний хийсэн томоохон хэлэлцүүлгээр үр дүн гарсан уу? Энэ бас асуудалтай. Бид гадна,дотны татвар төлөгчдийн мөнгөөр хурал хийгээд, баахан уулзалт зохион байгуулдаг үр дүн гарч байгаа юу гэдэг нь бас асуудалтай байна. Төсөв батлагдсаны дараа хийх гүйцэтгэл дээр анхаарах, хариуцлагын асуудал муу байна.

Төрийн албанд ёс зүй хороо байгуулагдаагүй байна. Яам, тамгын газрын сайд нар баг бүрдүүлэх нэрээр  ёс зүйгүй хүмүүсийг ажиллуулж тухайн салбарыг "үймүүлэх" гол зүйл болдог. Тэр байтугай ТАЗ-нь улс төрчдын өмнөөс юм хэлж чаддаггүй хараат бус байдаг. Үүнийг цэгцлэхгүйгээр төрийн албаны ёс зүйтэй болгож чадахгүй. Их хурлын гишүүд өөрсдөөсөө эхэлж байгаа нь маш сайн. Төрийн албыг хүнд сурталгүй төрийн үйлчилгээ авч чадах үйлчилгээг нийгэмд энэ бүрэн эрхийнхээ хугацаанд гаргаж чадахгүй бол ард түмний төрдөө итгэх итгэл алдарна       .  

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn