2021.10.13

Ц.Туваан: Стратегийн хүнс болох улаанбуудайн борлуулалтад анхаарах ёстой

БОХХААБХ-ны өнөөдрийн \2021.10.13\ хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан  асуулт асуулаа. 

Энэ бол чухал хууль. Засгийн газраас анх энэ хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирэхдээ энэ салбарт том өөрчлөлт хийхэр оруулж ирсэн байх. Байгаль орчны яам энэ зүйл хангагдсан гэж үзэж байгаа юу? Хар үгээр хэлэхэд өөр өөрсдийн нутагт тохирсон үрийг нөөцтэй байлгая. Нөөцөө бүрдүүлж байгаад тариалалт хийе. Эргээд нөөцөө бүрдүүлж гаднаас үрийн асуудлыг шийдэхгүй, дотооддоо зохицсон өндөр ашиг шимтэй үрийг бий болгох гэж энэ хуулийн шинэчилсэн найруулага орж байгаа. Энэ зорилгод хүрч чадсан уу? 

Ажлын хэсэгт байгаа Дарханы газар тариалангийн хүрээлэнгээс энэ жил танайх үр бэлтгэлийн зориулалтаар хичнээн тн ямар сортын үрүүдийг аж ахуй нэгжээр тариулсан бэ? Үүнээс хэдийг нөөцөлсөн бэ?