9,0 мянган даатгуулагч ажилгүйдлийн даатгалын сангаас 2350,0 сая төгрөг авах боломжтой
2009.06.17

9,0 мянган даатгуулагч ажилгүйдлийн даатгалын сангаас 2350,0 сая төгрөг авах боломжтой

Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ.

Санхүү, эдийн засгийн хүндрэлийн нөхцөлд даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөлийг зөөлрүүлэн, тэтгэмж авах хугацааг нэмэгдүүлэх хуулийн төслийн талаар хэлэлцэж Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуулийн төсөлд:

  • Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийт 24 сар үүнээс сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авдаг байсныг 6 сар болгох
  • Тэтгэмж олгох хугацаа ажлын 76 өдөр байсныг ажлын 126 өдөр болгон өөрчлөх
  • Даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авсанаас хойш зөвхөн 6 сар шимтгэл төлсний дараа дахин тэтгэмж авах эрх үүсдэг байсныг 3 сар болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдвал 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 01 дүгээр сарын 01 хүртэл хугацаанд 9,0 мянган даатгуулагч ажилгүйдлийн даатгалын сангаас 2350,0 сая төгрөг авах боломжтой юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.