Коронавируст халдварын үед хичээл, сургалт зохион байгуулахад мөрдөх түр журмын гүйцэтгэлтэй танилцлаа
2021.09.01

Коронавируст халдварын үед хичээл, сургалт зохион байгуулахад мөрдөх түр журмын гүйцэтгэлтэй танилцлаа

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тойргийнхоо зарим ЕБС-иар зочиллоо.

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори "Эрдмийн өргөө" цогцолбор сургууль болон Ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулиудад очиж, Коронавируст халдварын үед хичээл, сургалт зохион байгуулахад мөрдөх түр журмын гүйцэтгэлтэй танилцав. 

2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмэгдүүлснээр сургуулиудын хувьд өдрийн хоолны цэсийг шинэчилж, шим тэжээллэг чанарыг дээшлүүлэхээр ажиллаж байгааг сургуулийн удирдлага, ажилтнууд онцолж байлаа.