Ц.Элбэгдоржид баярын цахиалгаан ирсээр байна
2009.06.05

Ц.Элбэгдоржид баярын цахиалгаан ирсээр байна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдоржид гадаад улс орон, олон улсын байгууллагуудаас баярын цахиалгаан ирсээр байна. Дөнгөж сая ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн мэндчилгээг ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин гарууллаа.

УИХ-аар Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгчөөр сонгогдон хэмээн хууль баталсанаас хойш энэ баярын цахилгааны “цуваа” эхэлсэн бөгөөд одоогоор 40-өөд орны тэргүүнүүд мэндчилгээгээ утсаар, факсаар ирүүлсэн байна. Заримаас нь нэрлэбэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Японы Ерөнхий сайд Таро Асо, БНХАУ-ын дарга Ху Жинтао, ХБНГУ-ын Элчин сайд П.Фишер, Японы Ардчилсан намын дарга Хатояма Юкио, БНчех Улсын Ерөнхийлөгч Вацлав Клаус, БНТурк Улсын Ерөнхийлөгч, Кувейтийн Эмир, Кувейтийн Угсаа залгамжлагч Ханхүү, Ази, Номхон далайн Ардчилсан холбоо зэргийг нэрлэж болох ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.