2021.07.01
Б.Баярсайхан: Хуульд залуучуудыг мэргэжлийн боловсрол эзэмшиж, мэргэжлээрээ чинээлэг сайхан амьдрах боломжтой байх чиглэлд зохицуулалт тусгах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Өнөөдөр Монгол улсад 88 Их дээд сургуульд 147 мянган оюутан, МСҮТ-д 40 мянган оюутан суралцаж, мэргэжлийн болон дээд боловсрол эзэмшүүлэх харьцаа алдагдсан. МСҮТ нь бидэнд хөгжлийн гол тулгуур олгосон хэсэг байна. Япон улс сүүлийн 60 жилийнхээ хөгжлийг Косен төгссөн инженерүүдээрээ бүтээн байгуулалтаа хийлгэж байна гэдгээ хэлдэг. Германы МСҮТ чанартай, сайн боловсон хүчин бэлтгэдэг гэдгийг бид мэдэж байгаа.
Өнөөдрийн орж байгаа хуульд залуучуудыг мэргэжлийн боловсрол эзэмшиж,мэргэжлээрээ чинээлэг сайхан амьдрах боломжтой талаар илүү зохицуулж өгөх ёстой. Бид МСҮТ-д стипент өгч эхэлсэн тодорхой ахиц гарахгүй байна. Иймд одоо юу дутаж байна вэ гэхээр бид МСҮТ-ийг залуучуудад хэрэгтэй, алтан гартай бүтээн байгуулагчид нь нийгэмд сайхан амьдрах боломжтой гэсэн соён гэгээрүүлж, мэдээлэл олгосон менежмент дутаа байна.
Энэ хуулийг санаачлахдаа МСҮТ-ийн одоогийн нөхцөл байдлыг судалсан уу? МСҮТ нь НХХ-ийн яаманд бусад сургууль нь БШУ-ны яаманд харьяалагддаг. Чиг үүрэг, хамтын ажиллагааны хувьд ч тодорхойгүй байгаа. Үүнийг хуулиар яаж зохицуулах вэ?
Түүний асуултад ХНХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хариуллаа .
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn