2021.07.01

Г.Амартүвшин: Онцгой албан татварыг нэмсэнээр шатахуун хэрэглэгчдийн хохирол шийдэгдэх үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

ШӨХТГ-аас түлшний чанарын хувьд хуурамч биш, асуудалгүй, хадгалдаг сав, горим нь алдагдаад, техникийн бохирдол үүссэн байна гэсэн мэдэгдэл хэд хоногийн өмнө хийгээд байсан нь ямар учиртай вэ? Хуурамч түлш гэж яриад байгаа нь иргэдэд буруу ойлголт өгөөд байна.

Газрын тосны үйлдвэртэй болох гэж байна. Тодорхой хэмжээгээр дайвар бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирнэ. Тэгэхээр татвар нэмснээр өөрийн үйлдвэрийн өртөгийг нэмчих юм биш үү?

Муу чанартай түлш байгаа юм бол үүн дээр татвар нэмээд, хэрэглээг нь дэмжээд, муу чанартай бинзен, түлш байна. Гэхдээ татвараа төлж байж болно гээд үндсэндээ хуульчилж байгаа юм биш үү? Эсрэгээр үйлдвэрлэж байгаа газруудыг шалгаад, стандартын дагуу явуулдаг болгоод болохгүй байгаа үйлдвэрүүдийг зогсоох ёстой. Татвараар асуудлыг хаачихаар хэрэглэгчдийн хохирч байгаа нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Харин ч шатахууны үнэ нэмэгдэнэ. Дээрээс нь шинээр татвар нэмэгдүүлвэл бүр илүү үнэ нь нэмэгдэнэ. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn