УИХ-ын гишүүн Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ
2021.04.05

УИХ-ын гишүүн Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны 24 жилийн ой өнөөдөр буюу 4-н сарын 5-ны өдөр тохиож байна. Ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрээр мэндчилгээндээ,

“ХИЙЖ БҮТЭЭХИЙН ОРГИЛУУН ЭРМЭЛЗЛЭЭР ДҮҮРЭН БАЙЖ МОНГОЛЫН АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ АНХНЫ ШАНГ ТАТСАН ҮЕ ҮЕИЙН ЭРХЭМ АХ НАР, ХӨГЖЛИЙН БУУХИАГ УЛБААЛАН ҮРГЭЛЖЛҮҮЛЖ НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТУЛГАНЫ ГАЛЫГ ӨРДӨЛЦӨН, АСАХ ГАЛЫН ОЧ НЬ БОЛЖ ЯВАА ЭРХЭМ ЖУРМЫН НӨХӨД, АНД НАЙЗ НАР, ДҮҮ НАРТАА МАСЗХ-НАМЗХ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 24 ЖИЛИЙН ОЙН ГАЛ ХАЛУУН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
ХАМТДАА ИХИЙГ БҮТЭЭЖ, ХӨГЖЛИЙН ЗҮГ МАНЛАЙЛАН ЯВАХ УЧИРТАЙ ЗАЛУУС ШҮҮ БИД!!!
МОНГОЛЫН ЗАЛУУСЫН ЗҮРХЭНД ТАРХИНД
МОНГОЛ ЭХ ОРНЫ МАРГААШИЙН ХУВЬ ЗАЯА ЗУРААСТАЙ...”

хэмээжээ.

НАМЗХ-нь 1997 онд байгуулагдсан залуучуудын, төрийн бус байгууллага юм. Нийслэл, 21 аймаг, 9 дүүрэгт нийт 30 салбартай, 70 гаруй мянган гишүүн, дэмжигчтэй энэхүү залуучуудын холбоо нь нийгмийн ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх, улс орны болон нийгмийн хөгжил дэвшилд залуу хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх эрхэм зорилготой.

Хүний эрхийг дээдлэх, Ил тод байх, Ардчилсан, Эв нэгдлийг хангах, Тэгш эрхийг хангах зарчимтай НАМЗХ-г МАН-ын дарга У.Хүрэлсүхээс эхлээд Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, өдгөө УИХ-ын гишүүн Н.Учрал нар удирдан буухиалсаар улс орныхоо хөгжлийн түүчээ болж явна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn