2021.03.19

ХӨСҮТ-ийн хашаанд давхардуулан олгосон газрын зөвшөөрлийг цуцална

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон холбогдох албаныхан ХСҮТ-ийн өргөтгөлийн асуудлаар газар дээр нь ажиллалаа. Энэ үеэр Хотын дарга  Д.Сумъяабазар "Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авч байна. ХСҮТ-ийн алдсан газрын асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба ИТХ-аар оруулж, баталгаажуулж, Засаг даргын захирамж гарна. Хавдартай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.